Сайт мэдээ

Picture of Уянга Болдбаатар
Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын дэргэдэх мэргэжлийн сургалтын төвийн танилцуулга
бичсэн Уянга Болдбаатар - Friday, 21 October 2011, 03:52 PM
 
Тус газар нь стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвтэй хамтран үйлчилгээний мэргэшсэн багаар ажиллаж нийтлэг үйлчилгээний чанарыг олон улсын стандартад хүргэн ISO 9001-2000 стандартыг хангасан төрийн үйлчилгээний анхны байгууллага болсон бөгөөд үйлчилгээний ажилчдыг мэргэжилтэй болгох, ажлын чанар, үр дүнг дээшлүүлэхэд анхаарч тус газрын дэргэд "Үйлчлэгч" мэргэжил олгох мэргэжлийн сургалтын төвийг 2004 оны 4 дүгээр сард байгуулсан бөгөөд мэргэжил олгох сургалтуудыг жил тутам тасралтгүй зохион байгуулж байгаа билээ. Манай мэргэжлийн сургалтын төв нь хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулах эрх авч сунгуулан тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Мэргэжлийн сургалтын хөтөлбөр нь нийт 60 цагийн багтаамжтай бөгөөд онолын мэдлэг олгох 27 цагийн хичээл судлахаас гадна мэргэжлийн ур чадвар, дадал эзэмшүүлэх 33 цагийн дадлагыг хийлгэдэг.

Манай сургалтын төвийн хичээлийн хөтөлбөрийг бүрэн судалж, онолын мэдлэг болон дадлага ажлын шалгалтанд 60 хувиас доошгүй оноо авсан 700 гаруй төгсөгчид маань 100 хувь ажлын байраар хангагдаж, Төр, засгийн төв байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж компаниудад ажил үүргээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Мэргэжлийн сургалтын төвөөс 2010-2011 онд Төрийн ордон, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, "Орчлон" сургууль, Монгол ардын нам, "Эрдэнэт" үйлдвэрийн Сэлэнгэ амралт, Төрийн тусгай хамгаалалтын газар болон "Их тэнгэр" цогцолбор, Зүүн бүсийн аймгуудын нийтлэг үйлчилгээний газар зэрэг байгууллагуудын нийт 200 үйлчлэгч нарт мэргэжил олгох 6 удаагийн сургалтыг явуулж мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, чанарын талон олгосон.

Сургалтын төлбөр 45,000 төгрөг /үүнд хичээлийн завсарлагаар кофе бреак, сургалтын материал, дадлага хийхэд шаардагдах материал, багш нарын цагийн урамшуулал зэрэг багтана/

Сургалтын хөтөлбөрт:
  • Үйлчилгээний байгууллагын эрхэм зорилго, стантартын зорилт
  • Бүтээмж, чанарын тухай ойлголт
  • Үйлчилгээний ажилчдын дагаж мөрдөх ёс зүйн дүрэм
  • МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль
  • Үйлчилгээний ажилчдын хөдөлмөр зохион байгуулалт
  • Чанарын дугуйлан, үйлчилгээний чанарын үнэлгээ
  • Стандартын тухай ойлголт, цэвэрлэгээ үйлчилгээний стандарт
  • Албан өрөөний болон ариун цэврийн өрөөний иж бүрэн цэвэрлэгээ
  • Оффисын цахилгаан хэрэгслийн цэвэрлэгээ, үйлчилгээ
  • Цэвэрлэгээ үйлчилгээний тоног төхөөрөмжийн ашиглалт, зааварчилгаа
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн заалт, эрх үүргийн тухай
  • Цэвэрлэгээ, үйлчилгээний материалын зориулалт
  • Галын аюулгүй байдлыг хангах тухай эрх зүйн актууд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс
  • Гал унтраах гар багаж хэрэгсэл ашиглах заавар, дадлага
  • Ногоон байгууламж, тасалгааны цэцэг, ногоон ургамлын зориулалт, ач холбогдол
  • Дадлага ажил: Тасалгааны цэцэг, ногоон ургамлын арчилгааг хэрхэн хийх тухай
  • Ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийг зохион байгуулах тухай
зэрэг хичээлүүд судлахаас гадна 5 хоног дадлагын ажил хийлгэдэг. Мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, чанарын талоны загварыг оруулав.


Алгасах Бүх сургалтуудАлгасах Хамгийн сүүлийн мэдээ

Хамгийн сүүлийн мэдээ

  • 21 Oct, 15:52
    Уянга Болдбаатар
    Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын дэргэдэх мэргэжлийн сургалтын төвийн танилцуулга Илүү...